• 88932478
  • tuv_bayanunjuul@yahoo.com
БАЯН-ӨНЖҮҮЛ СУМ БАРААТ БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

БАЯН-ӨНЖҮҮЛ СУМ БАРААТ БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

 

Төв аймгийн Баянбараат сум 1923-1924 оны үед Дэлгэрцогт уулын хошуунд, 1927 онд Богдхан уулын аймгийн Зогсоол жаргалант уулын хошууны нутагт Гурванбулаг гэдэг нэртэйгээр байгуулагджээ. Баян-Уул, Бараат уулын нэрээр Баянбараат сум гэж 1933 оноос нэрлэгдэх болжээ. Энэ сумын нутагт Их шавийн гүен, Хайрхан-Бөзөнхий /Бүжинхэн/ отог байсан. Бидний үед уламжлагдаж түгээмэл дуудагдсаар буй Монгол ардын уртын дуунуудыг орон нутаг бүрт олон хувилбараар дуулдагийн зэрэгцээ ёслон гүйцэтгэдэг илэрхийлдэг зан үйл нь мөн янз бүр байдаг.1696 онд Дархан чин вангаар зохиолгосон Түмэн эх гэдэг ерөөлийг найр наадмын эхний дуу болгож дуулах болсон нь өнөө үед хүртэл тархан уламжлагдаж , орон нутгийн онцлог уугуул аялгуунаас зүүн аймгийн Түмэн эх, баруун аймгийн Түмэн эх, боржигон Түмэн эх , Баянбараат Түмэн эх гэхчлэн дөрвөн хувилбар аялгуугаар дуулах халхчуудын найр наадмын эхлэл дуу болжээ. Баянбараат аялгуу гэдэг нь Баян-Өнжүүлчүүд төдийгүй Төв аймгийнханы бахархал бие даасан аялгуу юм.Баянбараат сумын хөдөлмөрчид 1941 онд Монгол улсын бүх аймаг,сумын хэмжээнд анх удаа малын ноос үсийг ашиглах талаар зарласан уралдаанд идэвхи зүтгэл гаргаж ажилласны үр дүнд уг уралдаанд тэргүүн байр эзэлж МУ-ын Засгийн газрын жуух бичгээр , олон арван хүн Төрийн дээд одон медалиар шагнагдаж байлаа.1956 онд Баянбараат сумыг татан буулгаж 2,3-р багийг Өнжүүл суманд 1,4,5,6,7-р багийг Баянцагаан суманд шилжүүлжээ.1958 онд Баянцагааны 2, Өнжүүлийн 2 багаар дахин Баянбараат сумыг байгуулжээ.

Баянбараат сумын даргаар ажиллаж байсан дарга нар:

  1. Сүндэв                     1924-1931
  2. Ш.Цэрэндорж           1931-1936
  3. С.Дампил                  1936-1940
  4. Цэрэнпил                  1940-1949
  5. Л.Тавхай                   1949-1952
  6. Г.Ишжамц                 1952-1953
  7. С.Дашням                 1953-1959
  8. Лодон                        1959-1962
  9. Содномдаржаа         1962-1964
  10. С.Чүлтэмсүрэн          1964-1970
  11. М. Давгадорж            1970-1971
  12. Х.Дорж                       1971-1984

Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1973 оны 193-р зарлигаар Төв аймгийн Баянөнжүүл сум үүсгэн байгуулагдаж Бараат Цээл Бүрд гэсэн засаг захиргааны анхан шатны 3 нэгж буюу бригадтай болсон бна.Улмаар 1992 онд Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд өөрчлөлт орсоноор Бараат-1 Цээл-2, Бүрд-3, дугаар баг болгон өөрчилсөн түүхтэй.

Байршил Баян-Өнжүүл Зүүн урд хэсэгт байрлалтай.

Улаанбаатар хотоос 150 км

Төв аймгаас 110 км зайд оршдог.

Төв аймгийн Баянцагаан сум Дундговь аймгийн Дэрэн, Дэлгэрцогт, Адаацаг, Эрдэнэдалай сумдуудтай хиллэдэг. 242899 га газар нутагтай байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газар олонтой. Бараат хангай, Бага хайрхан, Өвөр бүрд, элс  Харийн нуур, Тахилган хангай Уушгийн уул ,Хонгилт Сэнжит, Ханан зэрэг уул нурууд, үзэсгэлэнт газартай. Тал хээрийн бүсэд ургадаг бүх төрлийн ургамал, аргал янгир, үнэг чоно тарвага зурам зэрэг ан амьтадтай.

Хүн ам өрхийн тоо: 2023 оны жилийн эцсийн байдлаар 231 малчин өрх, Хүн амын тоо 728. Үүнээс эрэгтэй 387, эмэгтэй 341. Нийт хүн амын 0-17 насны хүүхэд 255 ,17-34 насны  хүртэлх насны залуучууд 193 , 36-55 насны 185, 56-дээш насны 95 ахмад настан байна.

Мал аж ахуйн салбар: Багийн эдийн засгийн гол үндэс нь бэлчээрийн мал аж ахуй бөгөөд эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтэнд голлох байр суурийг эзэлдэг.2023 оны Мал сүргийн тоо 127910 толгой мал тоолуулсанаас Тэмээ-471, Адуу- 8902, Үхэр-4007, Хонь-68394, Ямаа-46136 толгой мал тоолуулсан байна.

Тус багаас: Дэлхийн аварга тамирчин  Д. Дэмбэрэл, Төр нийгмийн зүтгэлтэн Генерал Г. Дугарсүрэн, Дөмөн дуугаар олны танил болсон алдарт гавьяат дуучин Ц. Төмөр Хүний гаьяат эмч Г. Түмэннаст Тэргүүлэх зэргийн эмч, Б. Хоролсүрэн Улсын арслан Л.Сосорбурам, С.Оргодол ,  Улсын аварга малчин Ч.Махвал, Ж.Пүрэв, М.Отгонбилэг , Ардын боловсролын тэргүүний ажилтан Л.Буурай, Цэргийн хурандаа Наранжамц , Манлай уяач Л.Чойдог С. Гийнаа алдарт уяач Ц.Ханддорж Д.Санжмятав Ц.Жамбалсүрэн зэрэг алдар цолтой хүмүүсээ дурдахад таатай байна.

Улсын Их Хурлын гишүүн Ж. Батжаргал

Улсын аварга малчин: Ч. Махвал, Ж.Пүрэв М. Отгонбилэг

Улсын цолтой бөх: Л.Сосорбарам С.Оргодол  

Улсын алдарт уяач: Б. Сандагдорж Ц. Жамбалсүрэн Ц. Ханддорж  Манлай уяач Т. Ихбаяр Л. Чойдог С. Гийнаа

Монгол Улсын мэргэн спортын мастер Г. Батзаяа

Аймаг сумын цолтой бөхчүүд:  Сумын заан М. Отгондорж, Т.Доржбаатар

Аймгийн гоц мэргэн: Хүндэт харваач Г. Нармандах  Б. Алтанхуяг Ж. Наранбаатар

Аймгийн алдарт уяач: Б. Сандагдорж, Ц. Жамбалсүрэн, Б. Хишигжаргал Г.Цэрэндаваа, Д. Доржхорол Ц. Наранбаатар

Сумын алдарт уяач : 13

Аймгийн аварга малчин: 20

Ж. Самбуугийн нэрэмжит залуу аварга малчин: 7

Мянгат малчин:  76

Сумын аварга : 38

Алтан төлийн эзэн :18 тус тус төрөн гарсан бна.

2024-11-08 10:51:40