• 88932478
  • tuv_bayanunjuul@yahoo.com
БАЯН-ӨНЖҮҮЛ СУМЫН СҮЛДНИЙ ТАНИЛЦУУЛГА

Төв аймгийн 80-н жилийн ойг угтаж 2003 онд аймгийн 27-н  сумдууд сумдынхаа сумын сүлд, тугтай болох болзолт уралдаан зарлагдаж Майнзавын Зоригоо нь 1-р байр эзлэн 50000 төгрөгөөр шагнагдаж байсан. Өдгөө сумын сүлд, далбаа хоёр нь ИТХ, ЗДТГ-ын Хүндэтгэлийн хойморьт заларч, Баг байгууллага бүр албан хэрэгцээнд ашиглаж сумын нүүр царай болсон бүх зүйлд байршуулан хэрэглэгдэж байгаад зохиогч би үргэлж  баярлаж, бахархаж явдаг.

Баян-Өнжүүл сумын сүлд нь алтан нарны гэрэлт цацраг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэх түмэн насан хээгээр хөвөөлсөн. Мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх цэнхэр дэвсгэртэй байна. Сүлдний оройн хэсэгт Эрт, Эдүгээ, Ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт иргэдийнхээ эв найрамдлыг бэлгэдсэн эвийн хоёр загас байрлуулсан.

 Сүлдний төв хэсэгт эх нутгийнхаа газрын зургийг ногоон өнгөөр, дүрслэн түүний дотор талын улаан өнгийн яст мэлхий нь одоогоор Төв аймгийн музейд хадгалагдаж байгаа Улхын булангаас олдсон олдворыг дүрслэсэн байна. Босоо монгол бичгээр дармалдан Баян-Өнжүүл гэж бичин дээд хэсэгт нь цог хийморийн бэлгэдэл гал, доод хэсэгт нь улаанаар бадам цэцэг суурьтай оруулсан нь үргэлжид дэлгэрч байхыг бэлгэдсэн юм.

Дугуй доторх оройд Хайрханы домог Зорголыг нар сар руу дүүлэн тэмүүлж үргэлж урагшлан байхыг бэлгэдэн бүтээсэн бүтээлийг үеийн үед дурсан үр хойчдоо үлдээх болсондоо туйлын их баяртай явдаг юм даа

 

ЗОХИОГЧ : МАЙНЗАВЫН ЗОРИГОО

 

2024-05-14 12:46:05