• 88932478
  • tuv_bayanunjuul@yahoo.com
ЦЭЭЛ 2-Р БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

ЦЭЭЛ 2-Р БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

 

Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1973 оны 193 дугаар зарлигаар Төв аймгийн Баян-Өнжүүл сум анх үүсгэн байгуулагдаж Бараат, Цээл, Бүрд гэсэн засаг захиргааны анхан шатны  3 нэгж буюу бригадтай болсон байна.

Улмаар 1992 онд Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсэгрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд өөрчлөлт орсоноор  Бараат бригадыг  1 дүгээр, Цээл бригадыг 2 дугаар, Бүрд бригадыг 3 дугаар баг болон тус тус өөрчилсөн түүхтэй.

 Байршил: Баян-Өнжүүл сумын баруун хэсэгт

  • Улаанбаатар хотоос 180 км,
  • Төв аймгаас130 км зайд байрладаг.

Төв аймгийн Алтанбулаг, Бүрэн, Өндөрширээт сумдуудтай хиллэдэг. 148000га  газар нутагтай байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрууд олонтой. Зоргол хайрхан уул, Морин цохио, Уралдаан цохио, Удган цохио, Баянгийн нуруу, Номтын рашаан, Сөдөтий, Алтан овоо, Баруун нуруу, Аргалын уул, Зүүн нуруу, Бадрах хангай, Хойд урд Өнжүүл гэх мэт олон сайхан шүтлэгтэй уул хангайтай, Бөзөнхий, Зүлэгтий, Харин нуур, Хангайн нуур гэсэн нууртай. Манханы элс, Цээл, Туул гол зэрэг олон сайхан үзэсгэлэнт газартай. Тал хээрийн бүсэд ургадаг бүх төрлийн  ургамал төрөл бүрийн шувууд, аргал, янгир,үнэг ,чоно,тарвага, дорго зэрэг ан амьтадтай.

Хүн ам, өрхийн тоо: 2023  оны жилийн эцсийн  байдлаар  312 өрхийн 944 хүн амтай,  үүнээс  275 малчин өрх байгаа нь багийн  нийт өрхийн  91.4%-ийг малчин болон мал бүхий өрх эзэлж байна. Нийт хүн амын  0-17 насны хүүхэд 360 буюу 36.8%, 17-34 хүртлэх насны залуучууд 237 буюу 24.7 %, 36-55 насны 269 буюу 27.5%, 56-аас дээш настай 111 буюу 11.4% нь ахмад  настнууд эзэлж байгаагаас гадна 52.7% нь эмэгтэйчүүд байна.

Мал аж ахуйн салбарын хөгжил : Багийн  эдийн засгийн гол үндэс нь бэлчээрийн мал аж ахуйн бөгөөд эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтэнд голлох байр суурийг эзэлдэг. 2023 онд 275 малчин өрхтэй, мал сүргийн тоо 136,359  толгой мал тоолуулсаны 138 толгой тэмээ, 6994 толгой адуу, 5207 толгой үхэр, 72848 толгой хонь, 136,359 толгой ямаа байна. Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.

Тус багаас :

МУ-ын хөдөлмөрийн баатар Балдангийн Ажваа, Яруу найрагч МУ-ын хөдөлмөрийн баатар, Соёлын гавъяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн, гавъяат эмч  Д.Дашдорж, Урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Жанчив, Хурандаа Л.Төмөрбат, Түүхийн ухааны доктор Мэндийн Зэнээ, Эдийн засгийн ухааны доктор Дашзэвэгийн Амгалан, Түүхийн ухааны  доктор Л.Чулуунбат, Түүхийн ухааны доктор С.Идшинноров, Эм зүйн ухааны доктор С.Мөнхбат, ХАА-н доктор С.Нэргүй,

Улсын аварга малчин:  Дэндэвдоржийн Даваацэрэн,  Улсын аварга малчин Дашийн Эрдэнэ-Очир

Улсын цолтой бөх: Монгол улсын заан С.Жүрмэд, Монгол улсын заан Ц.Баярсайхан, Монгол Улсын начин Ц.Гэрэлт-Од,

Аймгийн цолтой бөх: Аймгийн заан Ядамын Моломжамц, Аймгийн заан Аюушийн Ёндонпил, Аймгийн харцага Батсайханы Идэрбилгүүн, Аймгийн начин: Хас-Очирын Жанчивнямбуу, Аймгийн начин Жүгдэрийн Батсайхан,

Аймгийн гоц мэргэн: Намсрай Ганболд, Жамсрангийн Батдорж, Доржпаламын Даваабаатар, Сүрэнжавын Базарсад.  

Аймгийн хошой аварга малчид: Моломжамц Жанчивдорж, Галбадрах Батчулуун.

Аймгийн аварга малчид:  Жүгдэр  Гэрэл, Содномдаржаа  Октябрь, Нямдорж  Алтанхуяг, Сэрдсүрэн  Одгэрэл,  Хас-Очир  Пүрэв-Очир, Нэргүй  Эрдэнэбат, Доржпүрэв  Алтангэрэл, Содномпэл  Цэрэнбалжир, Цэрэннадмид  Очбадрах, Цэрэнсодном  Ургамал , Даш  Даваа, Лхамсүрэн Норов, Бямба Гансүх, Долгорсүрэн Доржбаяр.

Аймгийн алдарт уяач: Дэндэвдоржийн Даваацэрэн,  Ишнямын Туваандорж.

Сумын алдарт уяач:  Лхамсүрэнгийн Норов, Даваагийн Цэрэннадмид, Гончигийн Рэнцэндамба,  Содномпилийн Равдандорж, Цэгмэд Гомбосүрэн, Дамбадаржаа Жамсрансүрэн, Жүгдэрийн Цогтгэрэл, Мухархалзангийн Дашзэвэг, Даваацэрэнгийн Батцэнгэл, Моломжамцын Жанчивдорж, Цэрэннадмидын Очбадрах, Цэвэгжавын Батсуурь, Нямдоржийн Алтанхуяг, Туяамаагийн Батбаатар,

Сумын заан: Одгэрэлийн Алтанбаяр, Бавуугий Нямлхагва, Дашдондогийн Сумъяабазар, Төмөрпүрэвийн Пүрэвням, Дашдондогийн Отгонхүү, Эрдэнэбатын Гантөмөр Сумын начин: Галбадрахын Батхүү, Бямбаагийн Гансүх, Жанчивнямбуугийн Бөхбаатар, Нэргүйн Лхагвасүрэн, Намнандоржийн Санжаа зэрэг алдар цолтнууд төрсөн  Монгол улсын аварга малчин 2, Аймгийн хошой аварга малчин 2, Аймгийн аварга малчин 14, Сумын аварга малчин 42, мянгат малчин 53, Аймгийн алтан төлийн эзэн-2, сумын алтан төлийн эзэн-15, Ж.Самбуугийн нэрэмжит аймгийн залуу аварга малчин-14, Б.Ажваагийн нэрэмжит сумын залуу аварга малчин-8 тус тус төрөн гарсан байна.

Монгол Улсын Их хурал, Засгийн газар, аймаг сумын Засаг  даргын шийдвэрийн дагуу төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүртээмжтэй хүргэж, Сумын Засаг даргатай байгуулсан Батламж гэрээний хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

 

 

 

2024-05-15 14:13:08