• 88932478
  • tuv_bayanunjuul@yahoo.com
БҮРД 3-Р БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1973 оны 193-р зарлигаар Төв аймгийн Баян-Өнжүүл сум анх үүсгэн байгуулагдаж Бараат,Цээл ,Бүрд гэсэн засаг захиргааны анхан шатны  3 нэгж буюу бригадтай болсон байна.

Улмаар 1992 онд Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулинд өөрчлөлт орсоноор  Бараат бригадыг  -1 дүгээр баг , Цээл бригадыг -2 дугаар  баг, Бүрд бригадыг -3дугаар  баг гэж нэршсэн түүхтэй.

 Байршил: Баян-Өнжүүл сумын зүүн хойд хэсэгт

  • Улаанбаатар хотоос 160 км,
  • Төв аймгаас110 км зайд байрладаг.

Төв аймгийн Алтанбулаг,Сэргэлэн,Баянцагаан сумдуудтай хиллэдэг 97600,0 га  газар нутагтай байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрууд олонтой. Гурван оорцог уул буюу Баруун , Дунд ,Зүүн оорцогийн  уул нурууд,  Оорцгийн рашаан , Баруун  түрүү, Зүүн түрүүний ундармал булаг ,Ар ,Өвөр бүрдний элсэн манхан , Харанхуйн бургас,  Халзангийн гол ,Халзан хайрхан , Буурал хайрхан зэрэг шүтлэгэтэй уул хангайтай ба тал хээрийн бүсэд ургадаг бүх төрлийн  ургамал төрөл бүрийн шувууд,аргал,янгир,үнэг ,чоно,тарвага, дорго зэрэг ан амьтадтай.

Хүн ам, өрхийн тоо: 2023  оны жилийн эцсийн  байдлаар  178 өрхийн 518 хүн амтай,  152 малчин өрх байгаа нь багийн  нийт өрхийн  85,4 хувийг малчин болон мал бүхий өрх эзэлж байна. Нийт хүн амын  0-17 насны хүүхэд 158 буюу 30,5 хувь, 17-34 хүртлэх насны залуучууд 122 буюу  23,5 хувь, 36-55 насны 178 буюу 34,3 хувь, 56-аас дээш настай 60 буюу  11,5 хувь нь ахмад  настнууд эзэлж байгаагаас гадна 47,8 хувь эмэгтэйчүүд байна.

Мал аж ахуйн салбарын хөгжил : Багийн  эдийн засгийн гол үндэс нь бэлчээрийн мал аж ахуйн бөгөөд эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтэнд голлох байр суурийг эзэлдэг. 2023 онд 178 өрхтэй 518 хүн амтай мал сүргийн тоо 102646  толгой мал тоолуулсаны 135 толгой тэмээ, 6235 толгой адуу, 3257 толгой үхэр, 58402 толгой хонь, 34617 толгой ямаа байна.Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.

Тус багаас :

Түүхийн ухааны доктор Л.Чулуунбат ,Философийн ухааны докторД.Мандах, Эдийн засгийн ухааны доктор Ч.Нарантуяа,  Монгол улсын арслан Самдангийн Оргодол, Монгол улсын манлай уяач Лувсанцэрэнгийн Чойдог, Монгол улсын манлай уяач Сэрээтэрийн Гийнаа, Монгол улсын алдарт уяач Данзангийн Санжмятав, Монгол улсын мэргэн Гийнаагийн Батзаяа

Аймгийн алдарт уяач Дугаржавын Зэвгээ,Доржпаламын Даш,Жигжидийн Мөнхбат,Нямзавын Наранбаатар,Дамаагийн Төгсбаяр,Чойдогийн Батбадрах ,Аймгийн начин Оргодолын Отгонбаяр , Аймгийн гоц мэргэн,сумын алдарт уяач Бат-Очирын Батнасан

Сумын алдарт уяач Жигжидийн Хэнмэдэх,Санжмятавын Баярмагнай,Ням-Очирын Цэрэндорж,Дугаржавын Зэвгээ,Дашдэндэвийн Оргодол,Дамбын Банзрагч,Энэбишнямын Нарантуяа, ДамаагийнТөгсбаяр,Гэндэндаржаагийн Зоригт,Нороврэнцэнгийн Энхтөр, Бат-Очирын Хүдэрбаатар, Долгорсүрэнгийн Отгонбаяр, Дамбийн Отгонбилэг,Жадамбын Түвшинжаргал,Дашийн Зоригт, Цэрэндавгын Цэрэнбат

Сумын заан Чулуунбаатарын Ариунболд, Энхтөрийн Жамбалрагчаа, Дашийн Батсуурь,Ганжаргалын Эхлэнбаатар зэрэг алдар цолтнууд төрсөн ба Монгол улсын аварга малчин 10, Аймгийн аварга малчин 21 , сумын аварга малчин 30 мянгат малчин 62 төрөн гарсан манай багийн бахархал билээ.

Нутаг дасгэрийнхээ хэмжээнд хуульд заасны дагуу төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулан ,чанартай ,хүртээмжэй ,шуурхай хүргэх боломжийг бүрдүүлж багийн биеэ даасан үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоог хангасан” Багийн контор”-оор төрийн үйлчилгээг ард иргэдэд хүргэж байна.

2024-05-14 12:50:53