Үндсэн цэс
Анх тус сургуулийн байгуулагдсан түүх 1959 оноос эхлэнэ, Төв аймгийн Баянбараат, Өнжүүл хоёр сумын нутгийн зааг болох Зоргол хайрхан уулын дэргэд, уулын үйлдвэр байгуулагдан түүнийг түшиглэн бага сургууль байгуулагдсан бөгөөд анхныхаа жилд уурхайн ажилчдын 52 хүүхэд сурч эхэлжээ.
1973 оны 8 дугаар сард БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар Баянбараат сум, Өнжүүл сумын Цээл бригадтай нэгдэн засаг захиргааны зохион байгуулалтанд орсноор Их хайрханы уулын үйлдвэрийн суурин дээр төвлөрч Баян-Өнжүүл сум үүсч байгуулагдсан юм. Тэгэхэд тус сургууль уулын үйлдвэрийн дэргэдэх дунд сургуулийн байранд Баянбарааи, Өнжүүл сумаас ирсэн 450 сурагчтай 8 жилийн дунд сургуульүүссэн.